Бразилийн хөлсний цэргүүд Украины талд тулалдана

Х.Батсайхан
8 цаг 36 минутын өмнө

Бразилийн хөлсний цэргүүд Украины талд байлдахаар бэлтгэл сургуулилт хийж байгаа талаар хойд хөршийн хэвлэлд мэдээлжээ. Тэдгээр хөлсний цэргүүд цахим орчинд Expeditionaries нэртэй бүлэг үүсгэн харилцаж байгаа талаар РИА Новости агентлаг мэдээллээ. Хөлснийхөн дотор өмнө нь цагдаа, армид алба хааж байсан хүмүүс байгаа гэнэ.

Тэдгээр хөлсний цэргүүдийн бичсэнээр, Бразилийн арми одоогоор дайнд оролцоход бэлэн биш ч бразилчууд бэлэн болсон, үүргээ гүйцэтгэхэд бэлэн, бэлтгэл сургуулилт нь Францын легионд явагдаж байгаа ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна