ШУУРХАЙ: Азербайжаны иргэний агаарын тээврийн онгоц Казахстаны нисэх буудалд осолдлоо

Х.Батсайхан
Өчигдөр 16 цаг 32 минут

Азербайжаны "Азербайжаны агаарын шугам" компанийн эзэмшлийн Embraer 190 иргэний агаарын тээврийн онгоц Казахстаны Актау хотын нисэх буудалд ослын буулт хийх үедээ дэлбэрчээ.

Онгоц Бакугаас ОХУ-ын Грозный хот руу хуваарийн дагуу нислэг үйлдэж байсан бөгөөд зарим систем нь ажиллагаагүй болсны улмаас Казахстаны Актау хотын нисэх буудалд автомат удирдлагын горимоор ослын буулт хийсэн юм байна. Харамсалтай нь буулт хийх үедээ дэлбэрчээ.

Хохирлын талаарх мэдээлэл эхнээсээ гарч эхэлсэн. Tengrinews-ийн мэдээлснээр онгоцонд 67 хүн зорчиж явснаас одоогийн байдлаар зургаан хүн амиа алдаж, 25 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Аиа алдагсдын тоог зарим хэвлэлд 10 гэж мэдээлсэн нь ч байна. 

Зорчигчдын 16 нь ОХУ, 37 нь Азербайжан, зургаа нь Казахстан, гурав нь Киргизстаны иргэд байсан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна