Дани улс Гренландын батлан хамгаалах зардлыг өсгөж байгаагаа зарлалаа. Ерөнхий сайд Троэльс Лунд Поульсен АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландыг эзэмших шаардлагатай талаар мэдэгдэл хийснээс хэдхэн цагийн дараа энэ талаар зарласан байна.
Багц нэмэгдлийн мөнгөн дүн нь хоёр оронтой тоогоор хэмжигдэх тэрбум крон гэж Ерөнхий сайд хэлснийг ВВС 1.5 тэрбум орчим ам.доллар гэж мэдээлсэн байна.
Гренланд нь Данийн автономит эрхтэй муж гэж явдаг бөгөөд ашигт малтмал, тэр дундаа газрын тосны арвин их нөөцтэй болох нь тогтоогдсон байдаг. АНУ уг арлыг Европ руу хүрэх хамгийн дөт замд байдаг гэдэг утгаар нь стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаа бөгөөд эзэмших ёстой гэдэг байр суурийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ойрмогхон хоёр ч удаа илэрхийлээд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна