АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар бэлтгэж байгаа талаараа БНН-аас сонгогдсон мужийн амбан захирагч нартай уулзах үедээ ярьжээ. Тэрбээр “В.Путин ч уулзахыг хүсэж байгаа. Үүнийгээ бүр олон нийтэд нээлттэй хэлсэн. Тиймээс бид уулзалтдаа бэлтгэж байна. Бид энэ дайныг дуусгана” гэсэн байна. Гэхдээ уулзалт болох хугацааны талаар хэлээгүй гэдгийг “Ройтерс” онцолжээ.
Кремль Д.Трампын энэ ярианы талаар одоогоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нь Д.Трамп тангараг өргөснийхөө дараа Кремльтэй холбоо тогтоох бодолтой байгаа талаар “Хэрвээ энэ үнэн бол бид мэнд хүргэхээс өөр яах билээ. Ерөнхийлөгч ч бас адилхан бодолтой байгаа гэдэгт эргэлзэх юм алга” гэж хариулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.102
Баадан маань зэвсэгийн наймаачиддаа ч одоо алуулах бхдаа их хэмжээгээр зэвсэг нийлүүлж чадалгүй буулаа даа.
Хариулах202.9.47.32
Дайн дуусгавар болох болтугай.
Хариулах