Лос Анжелесийн түймэр улам эрчээ авч, нүүлгэн шилжүүлэлтийн бүс тэлжээ

Zuv.mn
4 цаг 49 минутын өмнө

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот түймрийн гамшигт нэрвэгдээд тав дахь хоногийнхоо нүүрсийг үзэж байна. Харамсалтай нь түймрийн эрч харих битгий хэл хүрээгээ тэлж, нүүлгэн шилжүүлэх бүсийн хэмжээ мөн нэмэгдсэн байна.

Пүрэв гарагийн байдлаар Палисадс, Итон, Херст, Вүүдли гэсэн дөрвөн байршилд 1000 гаруй барилга байшин шатаад байсан бол одоо түймрийн голомтын тоо зургаа болж, шатсан барилга байгууламжийн тоо 10,000-аас давжээ.


Амиа алдагсдын тоо тав байсан бол 11 болж нэмэгдсэн байна. Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр Лос Анжелесийн түймрийг дайны фронттой зүйрлэж, амиа алдсан хүний тоо өснө гэж ард иргэдэдээ анхааруулсан байна.

Харин Калифорни мужийн Амбан захирагч хотын гал түймэртэй тэмцэх шугам хоолойн ус хангалтгүй байгаа тул далайгаас ус авчран түймэртэй тэмцэж байгаа талаар мэдэгдэлдээ онцолжээ. 

Далайгаас ус зөөж байна.

Хамгийн түгшүүртэй нь, ойрын өдрүүдэд салхины хурд үргэлжлэн нэмэгдэх цаг агаарын урьдчилсан төлөв гарч буй аж.

Түймрийн голомтуудаас Палисадсынх хамгийн их талбайг хамарч байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлт үргэлжилж байгаа юм байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна