Урьд хожид байгаагүй их хүйтрэлт, үргэлжилсэн цасан шуурга АНУ-ын өмнөд хэсгийн долоон мужийг хамарч, агаарын тээвэр зогсонги байдалд орон сургууль, цэцэрлэг хаагдсан талаар бид өмнө нь мэдээж байсан. Тэгвэл харьцангуй зөөлөн дулаан уур амьсгалтай нутагт хүйтэн цаг агаарын нөлөө удаан үргэлжлэх тусам оршин суугчдын амьдралын хэвшил өөрчлөгдөж байгаа талаар immigrant.today мэдээлжээ.
Цаг агаарын нөхцөл байдал оны өмнөхийг бодвол аажмаар сайжирч байгаа ч байдал хурцадмал хэвээр байгаа талаар уг мэдээлэлд өгүүлжээ.
Өмнөддөө томд тооцогддог Атланта, Шарлотт зэрэг хотуудад нислэг байнга цуцлагдсан хэвээр. Бямба гарагийн өглөө л гэхэд Атланта хотод 300 гаруй нислэг цуцлагдаж, 250 гаруй нислэг хойшлогдсон байна. Шарлотт хотод 200 гаруй нислэг цуцлагдаж, 100 гаруй нислэг хойшлогджээ.
Авто замуудад хальтиргаа үүсэж, замын хөдөлгөөнд эрсдэл учруулж байна
Цаг агаар оны өмнөхийг бодвол дулаарсан ч шөнөдөө огцом хүйтэрсэн хэвээр байгаа тул хайлсан цас шөнөдөө мөс болж, авто замууд дээр эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ.
Зам даваанд халтиргаа үүсэж, гацсан жолооч нарт туслахаар ажилд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчилж байна.
Цаг агаар ид хүйтэрч байх үед зарласан онц байдал одоо ч цулагдаангүй хэвээр, Техас, Өмнөд Каролина мужид хамгийн олон сургууль танхимын сургалтаа хасан байдалтай, сая, сая хүүхэд гэртээ сууж байгаа аж.
Агаарын тээвэр зогсонги байдалд орсонтой холбоотойгоор олон нийтийн арга хэмжээнүүд мөн цуцлагдах явдал давтагдсаар. Адилхан цас зудын байдалтай буй Техас, Жоржи мужийн "Хьюстон Рокетс", "Атланта Хоукс" багуудын тоглолт хойшлогджээ.
Цасны хэмжээ олон жилтийн дунджаас хэд дахин илүү гарсан. Жишээ нь, жилдээ 3.8 инч цас ордог Арканзас мужийн Литл Рок хотод өвөл дуусаагүй байхад 10 инч цас уначихаад байгаа аж.
Тиймээс оршин суугчид гадуур гарахаа багасгаж, гэртээ ихэнх цагийг өнгөрөөх болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна