БНСУ-ын хуулийн байгууллага Парламентаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгч Юн Сог Ёлийыг баривчиллаа. Тэрбээр баригдахынхаа өмнө богино хэмжээний мэдэгдэл хийж амжсан бөгөөд түүндээ "Энэ улсад хууль дээдлэх ёс нуран унасан" гэж онцолсон байна.
БНСУ-ын эх сурвалжуулын мэдээлж байгаагаар, Юн Сог Ёлийг баривчлах ажиллагаанд 3000 гаруй цагдаагийн алба хаагчийг дайчилсан гэнэ. Түүний ордны ойролцоо намын нөхөд, дэмжигчид гээд хэдэн зуун хүн цугласан байсан тул ингэж зохион байгуулжээ.
Сөрөг хүчин болох Ардчилсан нам Юн Сог Ёлийн бахривчилгааг улс орондоо ардчиллыг хадгалах эхний алхам болсон гэж дүгнэсэн байна.
Шүүх Юн Сог Ёлийг баривчлах шийдвэр гаргасан нь албан тушаалаасаа эцэслэн буугаагүй төрийн тэргүүнээ баривчлах шийд гаргасан анхны тохиолдол болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна