Гүржийн Ерөнхий сайд асан, одоо сөрөг хүчний Гүржийн мөрөөдөл намын дарга Георгий Гахария зодуулжээ. Түүнийг Батуми хотод зочид буудалд байхад нь гэмт этгээдүүд халдсан аж. Халдлагаас болж Г.Гахариягийн хамар хугарч, эмнэлгийн тусламж авчээ.
Намын гишүүд нь энэ хэргийг улс төрийн зорилготой, сөрөг хүчнийг айлгахын тулд эрх баригч намаас санаатай зохион байгуулсан үйлдэл гэж үзэж байгаагаа олон нийтэд хандан илэрхийлж байна.
Барууны үзэл баримтлалтай намууд засаглаж, Европын холбоонд нэгдэхээр бэлдэж байсан тус улсад өнгөрсөн аравдугаар сард болсон Парламентын сонгуулиар зүүний нам ялсан бөгөөд удалгүй Гүрж улсыг Европын холбоонд нэгтгэх хэлэлцээрийг царцаасан нь сөрөг хүчний эсэргүүцлийг төрүүлсэн юм. Хэлэлцээрийг сэргээхийг шаардсан жагсаал цуглаан орон даяар гарч, одоо ч зогсоогүй хэвээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна