Индонезийн Халмахера арлын Ибу галт уул идэвхжсэн тул Хойд Малуку мужийн захиргаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.
Галт уул өчигдрөөс илт идэвхжсэн бөгөөд өнөө өглөөнөөс бүр ч оргилж, бургилсан баганан утааны өндөр нь дөрвөн км хүрсэн гэж хэвлэлд мэдээлж байна. Улмаар Геологийн албанаас гамшгийн өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн тул нүзүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Галт уултай ойролцоо эрсдэл өндөр бүсэд 517 барилга байгууламжид 300 гаруй хүн оршин сууж байсныг нүүлгэн шилжүүлж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна