Израилийн Засгийн газар ХАМАС бүлэглэлтэй байргуулахаар тохирсон, Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах шинэ хэлэлцээрийг баталгаажуулжээ. Ингэснээр хэлэлцээр ням гарагаас хүчин төгөлдөр болж, гал "жинхэнээсээ" зогсох замыг заслаа.
Б.Нетаньяхугийн танхим шөнө болтол хуралдаж, олон цаг ярилцсаны эцэст хэлэлцээрийг батлахаар болсон байна. Хэт барууны үзэлтэй хоёр сайд хэлэлцээрийн эсрэг санал өгсөн тухай хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ.
Израилийн Аюулгүй байдлын зөвлөл өмнө нь уг хэлэлцээрийг судлаад батлах зөвлөмжийг Засгийн газарт өгсний дагуу ийнхүү шийдвэр гарлаа.
Лхагва гарагт, АНУ, Катар талууд хэлэлцээрт хүрсэн талаар анх зарлах үед танилцуулагдсан төлөвлөгөөг хүргэж байна.
Гэрээ гурван үе шаттай хэрэгжинэ.
Эхний шат
Эхний шат нь зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багтаан талууд гал бүрэн зогсооно. ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсээ суллана. Эхний шатанд суллах хүний тоо нь тодорхлйгүй ч хэвлэлийн бага хурал дээр Катарын Ерөнхий сайд 33 хүн гэж дуугарсан гэнэ. Энэ тоонд хүүхдүүдийг оролцуулах бололтой.
Харин Израилийн цэргүүд энэ хугацаанд багтан Газын зурвасын хүн ам суурьшсан бүсээс гарах гэнэ. Өөрөөр хэлбэл, орон гэрээ орхин дүрвэсэн 2.3 сая палестинчууд гэртээ харих боломж бүрдүүлнэ.
Түүнчлэн Газад хүмүүнлэгийн тусламжийн хүргэлт нэмэгдэж, өдөр бүр хэдэн зуун ачааны машин нэвтрүүлэх боломжтой болно.
Хоёр дахь шат
Эхлээд гал зогсоосны дараа илүү нарийн төөвөгтэй асуудлууд руугаа орно. Өнөөдрөөс бараг хэлэлцээд эхэлж байгаа юм байна. Энэ үе шатанд дахин мөргөлдөөн гарахгүй байх, дайныг нэгмөсөн дуусгах асуудалд төвлөрөх бөгөөд тохиролцоонд хүрвэл Палестины тал барьцаалсан бүх хүнээ суллана.
Израиль мөн 1000 орчим /Тоо бүрэн тодорхой болоогүй байгаа/ палестин хоригдлуудыг суллана.
Израилийн цэргүүд Газын зурвасаас гарна.
Гурав дахь шат
Гурав дахь бөгөөд эцсийн шат нь Газын зурвасыг сэргээн босгох бөгөөд олон жил үргэлжилнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна