Д.Трампын дуулиант илтгэл хийгээд түүнд туссан цочир санаачилгууд

Zuv.mn
6 цаг 37 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Доналд Трамп тангараг өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Тэрбээр АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болсон бол Дэвид Вэнс 50 дахь Дэд ерөнхийлөгч болов.

Тангараг өргөх ёслолын зочид, Баал ёслолын сонин хачныг жичид нь хүргэх учир энэ удаад ёслолын хамгийн гол хэсэг болох илтгэлээс уншигчдадаа хүргэж байна. Энэхүү илтгэл нь анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон Конгрессийн гишүүд, зочдод хандаж 135 үгтэй товч үг хэлснээс эхэлсэн бөгөөд сүүлдээ Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлын амлалт, барих бодлого, зарчмаа товчоор илэрхийлдэг болж хувирсан юм.

47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп илтгэлдээ маш цочир, чиг хандлагын эсрэг санаануудыг илэрхийлсэн бөгөөд тэдгээрийг уншигчдадаа хүргэж байна.

Эрчим хүчний салбар

-Парисын хэлэлцээрээс гарч, малтмал түлш буюу чулуун нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх боломжтой

-Цаашид цахилгаан автомашины эзлэх хувийг цаашид нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй, Америкийн автомашины үйлдвэрлэл аврагдаж, хүн бүр хүссэн машинаа худалдан авах боломжтой болно

Мексикийн хилийг цэрэгжүүлж, хууль бус цагаачдыг албадан гаргана

-Мексикийн хилийг цэрэгжүүлэн хамгаалж, тус улсаас орж ирдэг хууль бус цагаачдыг зогсооно. Нэгэнт ороод ирчихсэн хууль бус цагаачдыг албадан гаргана

-Холбооны болон муж улсуудын хууль сахиулах байгууллагын бүх хүчин чадлыг гаднын гэмт бүлэглэлийн сүлжээг устгахад чиглүүлнэ

Биологийн хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрч, Панамын сувгийн "буцааж авна"

-АНУ-д эрэгтэй, эмэгтэй хоёр л биологийн хүйсийг хүлээн зөвшөөрнө.

-Панамын сувгийг буцааж авна. АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй барилгын төслийг Панамд өгөх нь тэнэг хэрэг. Америкийн хөлөг онгоцууд дамжин өнгөрөхдөө их хэмжээний төлбөр төлдөг энэ сувгийг Панам биш, Хятад удирддаг...

-Мексикийн буланг Америкийн булан гэж нэрлэж, Хойд Америкийн хамгийн өндөр оргил Деналиг буцаан МакКинли болгоно.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна