Саудын Араб улс нийслэл Эр Риядын орчимд “Rise Tower” хэмээх аварга цамхаг барихаар зэхэж байна. Нийслэлийн хойд хэсэгт, “King Khalid” нисэх онгоцны буудлын ойролцоо 18 км2 талбайд хэрэгжүүлэх уг төсөл хүн төрөлхтний бий болгосон барилга архитуктурын мэдлэг, чадамжийн дээд хязгаарыг давж, дэлхийн хамгийн өндөр барилга болох гэнэ.
“Rise Tower”-ын өндрийг 2000 метр байхаар төлөвлөж буй бөгөөд энэ нь одоогийн хамгийн өндөр барилга “Бурж Халифа”-гаас даруй 1180 метрээр өндөр юм.
Саудын Арабын Олон нийтийн хөрөнгө оруулалтын сангаас (PIF) 2022 оны арванхоёрдугаар сард “Хойд туйл” хэмээх шинэ хот байгуулах төсөл санаачилж, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байдаг. “Rise Tower” энэхүү ирээдүйн, ухаалаг хотын гол чимэг нь байхаар төлөвлөгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна