-“АНУ-д төрсөн хүүхдэд шууд иргэншил олгодгийг болиулах” Д.Трампын шийдвэрт Шүүх хориг тавилаа-
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэгт ажилдаа орсон өдрөө маш олон зарлигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл тэдгээрийн нэг болох АНУ-ын нутаг дэвгэрт төрсөн хүүхдэд автоматаар иргэншил олгодог байсныг болиулах зарлигт Шүүх хориг тавьжээ.
Тодруулбал, Сиэтл хотын шүүгч Д.Трампын шийдвэрт хориг тавьж “Энэ бол Үндсэн хуулийг илт зөрчсөн үйлдэл” хэмээн эрс мэдэгджээ. Мөн Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон мужууд уг асуудлыг авч үзэж байгаа аж.
Д.Трампын гаргасан шийдвэрүүд ирэх сарын 19-нөөс хэрэгжих учиртай. Гэвч наана нь зарим шийдвэрүүд нь хэрэгжихээргүй болж магадгүй байна. Ялангуяа Ардчилсан нам засагладаг мужуудад Д.Трампын гаргасан шийдвэрүүдийг хүчтэй эсэргүүцэх төлөв ажиглагдаж байна.
Дөрвөн муж - Вашингтон, Аризона, Иллинойс, Орегон мужууд холбооны шүүх мужуудын хууль ёсны эсэргүүцлийг авч үзэж байхад дүүргийн шүүхээс захирамжийг хориглохыг хүссэн байна.
Маргаан дагуулсан шийдвэрийн тухайд, АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүр автоматаар иргэншилтэй болох заалт Үндсэн хуулийн анхны хувилбарт байгаагүй ч 1868 онд Иргэний дайн дууссаны дараа АНУ-д төрсөн, чөлөөлөлгдсөн боолуудын иргэншилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэмж оруулсан юм байна.
Д.Трамп шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ.
Дээрхээс гадна Жон Кеннедигийн аллагын хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах зэрэг дөрвөн шийдвэр Шүүхийн хоригтой тулж магадгүй байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна