Индонези: Хөрсний гулгалтад өртсөн иргэдийг эрэн хайж байна

Zuv.mn
8 цаг 45 минутын өмнө

Индонезийн Ява арлын төв хэсэгт орших Пекалонган хүчтэй аадар борооны улмаас хөрс гулгалтын гамшиг нүүрлэж, олон хүн дарагдаад байна.

Одоогийн байдлаар 21 хүн амь насаа алдсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид аврах, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Гашиг арлын хамгийн алдартай аялал жуулчлалын бүс болох Диенгийн өндөрлөг рүү чиглэсэн гол замын дагуу болсон бөгөөд зам эвдрэлтэй байсан тул аврагчид гамшгийн бүс рүү явганаар дөрвөн км орчим алхаж очсон гэнэ.  

Газар дээрх нөхцөл байдал маш хүнд, аадар бороо үргэлжлэн орж, өтгөн манантай, дахин хөрс гулгах магадлал өндөр байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна