Д.Трамп БНХАУ-ын бараанд импортын татвар ногдуулахаа азнана гэж мэдэгдлээ

Zuv.mn
10 цаг 51 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-аас орж ирж буй импортын бүтээгдэхүүнд 10 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр албан тушаалаа хүлээж авснаасаа хойш өгсөн хоёр дахь ярилцлагадаа Бээжинд авах арга хэмжээгээ түр болихоор шийдсэн гэж мэдэгдсэн байна.

Түүнийг БНХАУ-ын бараанд 10 хувь, Канад, Мексикийн бараанд түүнээс ч өндөр хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэж байх үед Бээжин энэхүү “Худалдааны дайн”-аас хэн нь ч хожихгүй гэлдэг байр суурийг илэрхийлсээр байсан. Одоо харин, Д.Трамп нэгэнт татвар тавихаа хойшлуулсны дараа “Тэгээд АНУ оронд нь юу хүсэх вэ” гэсэн асуулт тавигдаж байна.

ВВС агентлагийн бичсэнээр, Д.Трамп Украины дайныг зогсоохын тулд Бээжингээс тусламж гуйж магадгүй гэсэн гаргалгааг бичсэн байна. Уг мэдээлэлд, Д.Трамп анхны бүрэн эрхээ дөнгөж аваад байхдаа Бээжинд айлчлан Ши Жиньпинтэй уулзаж, Хойд Солонгос, Ким Жон Унтай холбоотой асуудлаар тусламж хүсэж байсныг сануулсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна