​Тэмцэгч Б.Цэгмидэд худал мэдээлэл тараасан үндэслэлээр ял оноож байжээ

Zuv.mn
2025/01/28

Тэмцэгч Б.Цэгмидийг худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр 2023 онд нэг сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. 

Тодруулбал тэмцэгч Б.Цэгмид нь олон жил "уран"-ы төслийг эсэргүүцэж, "Ураны аюулаас үүдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал мутацид орж, үхэж байна" гэх мэтчилэн иргэдэд мэдээлэл түгээсээр ирсэн. 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу "худал мэдээлэл тараах" зүйл ангиар буруутгагдаж, шүүхээс эрүүгийн ял шийтгэгдэж байсан байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.33.233.252
    2025/01/28

    Гадаадын тагнуултай хамтарсан гээд 8 жил өгөөч

    Хариулах