Энэтхэгт баярын үеэр иргэд үймж, 15 хүн амиа алдлаа

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 55 минут

Энэтхэг улсад болдог хамгийн том баяруудын нэг Кумбха мелагийн үеэр иргэд үймэлдсэнээс 15 хүн дарагдаж нас баржээ. Уг баяр нь Энэтхэгийн Уттар Прадеш мужийн нутаг, Ганга, Ямун мөрний бэлчир дээр орших Праяграж хотод болдог аж.

Үймээний үеэр гэмтэж бэртсэн хүн олон, тэдний дотор хүнд хүмүүс байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна.

“Индустан таймс”-т бичсэнээр, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди эмгэнэлт явдал болсны дараа Уттар-Прадеш мужийн гол сайд Йоги Адитьянатхтай утсаар ярьжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна