Согтуурсан үедээ цагдааг мөргөөд зугтсан этгээдийг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 43 минут

Цагдаагийн албан хаагчийг тээврийн хэрэгслээр мөргөж зугтаасан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. 

"Өчигдөр /2025.01.28/ нэгэн албан хаагч батлагдсан хуваарийн дагуу ТЦА-наас Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо орчимд 16.00 цаг орчимд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Тухайн орчимд үүрэг гүйцэтгэж байх үеэр Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэл цагаан шугам давж эргэх явцад алба хаагч шаардлага тавьсан байна. Улмаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байсан иргэн Г нь алба хаагчийг мөргөж зугтаасан. 

Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад СБД-ийн 14-р хорооны нутагт байрлах зочид буудалд байгааг олж тогтоон согтолтын зэргийг шалгахад 2.96 хувийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийг БЗД-т байрлах орон сууцны хорооллын дунд байрлуулсан байсан." хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тухайн иргэнийг Эрүүгийн хуулиар ял шийтгэх юм. 

Тодруулбал Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх

1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.204
    Өчигдөр

    3 n Jim horih estoi

    Хариулах
  • 202.9.41.56
    Өчигдөр

    Хорих ёстой 3 жил хүртэл хугацаагаар

    Хариулах