Бусан хотод шатсан онгоцны хохирогчдын тоо долоо болж нэмэгдлээ

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 24 минут

БНСУ-ын Бусан хотын Гимхэ нисэх буудлаас хөөрөх үедээ шатсан иргэний агаарын тээврийн Air Busan компанийн эзэмшлийн Airbus зорчигч тээврийн онгоцны хохирогчдын тоо долоо болж нэмэгджээ.

Хэрэг өчигдөр орой болсон бөгөөд сүүл хэсгээсээ эхлэн шатсан онгоцноос хөлгийн багийнхан, зорчигч нийлсэн 179 хүнийг шуурхай шилжүүлэх арга хэмжээг авсан юм.

Долоон хүн бүгд хөнгөн түлэгдсэн бөгөөд амь насанд нь аюул учрах эрсдэл байхгүй гэж ахлбаны эх сурвалж мэдэгдсэн байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.77
    Өчигдөр

    Өө хангунуда яачихаад байгаан бэ? манай монголын гандангийн лам нарыг аваачиж архидуулж хүүхэндүүлээд ном уншуулаачээ

    Хариулах