Увс аймаг сурагчдын хүсэлтээр электрон тамхи худалдан борлуулахыг хориглолоо

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 30 минут

Увс аймаг электрон тамхины хэрэглээг хоригложээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Бат-Орших, ЕБ-ын 1-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Амгаланбаатар, аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Саруул, дэд тэргүүн н.Эрхэмбаяр болон сургуулиудын ангийн дарга нарын төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзаж “Увс аймгийн хэмжээнд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, сурагчид эрүүл мэндээрээ хохирох, хичээл сурлагадаа муудах зэрэг сөрөг үр дагаврууд их гарч байгааг танилцуулж, аймгийн хэмжээний 7 сургуулийн багш, ажилчид, 6-12 ангиудын ангийн дарга нар, Улаангом сумын 1-р сургуулийн 6-12-р ангийн 1944 сурагчдын гарын үсгийг цуглуулан аймгийн удирдлагуудад хандаж электрон тамхины хэрэглээг бууруулах, ямар ч хяналтгүйгээр худалдан борлуулдаг байдлыг зогсоох тал дээр арга хэмжээ авч, анхаарч өгөхийг хүсжээ. 

Засаг дарга сурагчдын санал бодлыг асууж ярилцаад “Аймгийн хэмжээнд 2025.02.01-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргахаар болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна