Сингапурын Маркетинг, Сурталчилгааны Холбооноос зохион байгуулдаг "Creative Circle Awards"-аас “Go Mongolia” үндэсний брэнд 80 гаруй шүүгчдийн дүгнэлтээр брэндийн үр нөлөө, олон нийтэд танигдсан байдлаараа үнэлэгдэн, нийт 555 брэнд дундаас үзүүрлэн мөнгөн цом хүртжээ.
"Go Mongolia" төслийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд Монгол Улс 810 мянга орчим жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.6 тэрбум ам.долларын орлого олж, түүхэн дээд амжилт тогтоосон юм.
Мөн Давост болсон 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр "Go Mongolia" Үндэсний брэндийг бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжүүлэх, Монгол Улсын өвөрмөц соёл уламжлал, эдийн засгийн боломж бололцоог дэлхий дахинд таниулах чиглэлээр ССАЖЗ-ын сайд Ч.Номин, Edelman групп-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна