Гэр бүлийн зургаан хүн шахмал түлшинд угаартсаны улмаас нас барсан хэрэг гарсан нь олон нийтэд ил болж, нийгмийн дургүйцлийг хүргээд байна. Сайжруулсан шахмал түлшний угаарын хийн хордлогод өртөн нас барсан нь урдчилсан байдлаар тогтоогдоод байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан гэр бүлээсээ ганцаар үлдсэн О.Одбаяр цэргээс чөлөөгөөр ирж мэдээлэл өгсөн. Улмаар олон нийтийн ихээхэн дургүйцлээ илэрхийлж, буруутай этгээдэд хариуцлага тооц хэмээн цахим сүлжээгээр дамжуулан шаардсаар байна.
Гэр бүлийнхнээ алдсан О.Одбаяр мэдээлэл хийхтэй зэрэгцээд эл асуудал С.Одонтуяаг чиглэв. Тодруулбал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн БГД-т тараасан 2200 ширхэг "Нүүдэлчин" зуухыг тухайн айл хэрэглэдэг байсан гэх "ХУДАЛ "мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Тэрбээр энэ талаар "Угаартсан айл нүүдэлчингээс өөр зуухтай байсан гэдэг нь нотлогдож байгаа" хэмээн хариу тайлбар хийсэн.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тухайн айл нүүдэлчин зуухыг гэрээгээр авсан ч хуучин орос зуухаа ашиглаж байсан гэнэ. Угаас С.Одонтуяа сайдаар томилогдоод жил ч болоогүй байгаа.
Буруутныг эрэн хайвал маш амархан. Сайжруулсан шахмал түлш, түүнтэй холбоотой үе үеийн дарга, албан тушаалтнууд. Ингээд харвал Одоогийн тус үйлдвэрийн "Автор" У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга, Хотын дарга Ж.Батбаясгалан, Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат, Н.Уртнасан, Д.Сарангэрэл, дэд сайд М.Ганбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Б.Чойжилсүрэн гээд олон улс төрч, албан тушаалнуудын нэр яригдана.
Тэр дундаа "Утаа багассан. Та бидний уушиг худлаа ярихгүй" хэмээн хөөрцөглөж байсан Ж.Батбаясгалантай энэ асуудал нарийн холбогдоно. Түүний хувьд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан. Яг тэр үед нь одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр босож байв.
Утааны сонсголоор ч хамгийн ихээр хөндөгдөж буй сэдэв нь 1.775 их наяд төгрөгийн зардал гаргасан Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байсан. Шахмал түлш ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 779 иргэн угаартаж нас барсан талаар холбогдох албаныхан мэдээллээд байгаа. Дээрх хамарсалтай тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 785 болох юм.
Ингээд харвал асуудлыг өөр тийш чиглүүлэх "нөгөө л нэг" технологи явж байж болзошгүй юм. Учир нь төдийгөөс өдийг хүртэл 800 орчим хүн нас барчхаад байхад угаарын хий гаргаж байгаа шахмал түлш болон холбогдох албан тушаалтнууд бус шинээр томилогдсон салбарын сайдыг буруутгаад түүнээр туг тахих зорилготой байж болох юм.
Угаарын хордлогоор 785 хүний амь насыг авсан шахмал түлш 2017 оноос эхлэлтэй. Эл шийдвэрийг гаргасан МАН 2016 оноос хойш завсаргүй засагласан байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Teriin hii deesh ee gedesnii hii dooshoo dulaalga hiih dee tooniin hurdiig bituuldgee boliosoi erhee bueesen baisan bol buruutniig baih hereggui
Хариулах