Багш, ажилтнууд хоолны нэмэгдэлтэй боллоо

С.Гандэлгэр
5 цаг 39 минутын өмнө

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх /“Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу/ зориулан орон нутагт дунджаар 107.5 мянган төгрөг, нийслэлд 172.0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ. Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бид цалингийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан жил бүр нэмэгдүүлэх болно.
Ийнхүү ард дунджаар нэг хүнд очих орлого орон нутагт үндсэн цалингийн 7.2 хувиар, нийслэлд 11.6 хувиар орлого нэмэгдэх боломж бүрдлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 6 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ын 8.4-т заасны дагуу “Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан. Иймд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хөдөлмөрийн дотоод журманд нэмэлт өөрчлөлт оруулан өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гарган албан хаагчдад дээрх нөхөх төлбөрийг 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох боломжтой боллоо.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.