Гурван жилийн өмнө эхийгээ алдсан дөрвөн хүүхэд гэр оронгүй, хүндхэн амьдрал туулж буй талаар хэвлэлүүд мэдээ, сурвалжилга бэлтгэн олон нийтэд хүргэж байв.
Хүүхдүүдийг орон сууцтай болгохоор Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулсан байдаг.
Гэтэл үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж өгөөгүй талаар багш Б.Идэржавхлан олон нийтэд ил болгосон. Тухайн холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан бөгөөд хандивын мөнгийг зүй бусаар зарцуулсан байж болзошгүй баримтууд гарч ирсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн өөрийн цахим хуудастаа лайв хийж байх үеэрээ "Дургүй хүргээд байвал тэр хүүхдүүдийг хөөж гаргаад, нэг багшийгаа оруулчихна" хэмээн ярьсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа хандивын мөнгөөр авсан байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр албан ёсоор шилжүүлж өгчээ.
Энэ талаар анх шүгэл үлээсэн Б.Идэржавхлан өөрийн цахим хуудастаа "Үнэн үргэлж ялдаг. Ямар ч байсан хүүхдүүд маань байраа өөрсдийн болгож шилжүүлж авсан баяртай мэдээг хуваалцъя. Ингээд тэд маань өнөөдрөөс улс орондоо өрх салгаж албан ёсны өмчтэй айл гэр, ам бүл боллоо. Дэмжсэн, итгэсэн, тусалсан, бас хардсан, муулсан хараасан, итгээгүй бүгдэд нь маш их баярлалаа. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байг ээ" гэжээ.
Хэл ам, хэрүүл тэмцэл болж байж хүүхдүүдийн өмчийн асуудал шийдэгдсэн ч УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад ёс зүйн хариуцлага тооцох учиртай. Уг асуудлыг нухацтай авч үзвэл гэмт хэргийн шинжтэй ч байж мэдэхээр. Ямартай ч Ц.Мөнхтуяа гишүүн сайхан сэтгэлийн үүднээс гэхээс илүү сандал, суудлаа хамгаалахын төлөө хүүхдүүдэд байрыг өгсөн гэх шүүмжлэл цахим ертөнцөд хөвөрсөөр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.33
Балай шуналт эмийг эгүүлэн татах ёстой ! Өөрийнх нь хэлдэгээр гудамжны авгай байх ёстой гудамжиндаа л байг.
Хариулах66.181.185.210
Яг үнэн шүү, Сайхан сэтгэлтэй хүн яавч биш гэдэг нь тэр байрыг дүүгийнхээ нэр дээр болгочихсоноос нь харагдлаа шдэ!!! Тэгээд ч ямар ч багш хүний шинж төрх ч байхгүй, царай нь хүртэл гудамжны хэрүүлч архичин авгай шиг, ёс зүй бол түй ч байхгүй хүн хог!!!! Яаралтай эргүүлэн татахгүй юугаа хийгээд байгаамбээ??!!!!!
Хариулах202.9.41.77
харваач бүдүүлэг сэжгийн авгай ой гутмаар
Хариулах202.21.103.18
Харвадаг хүн юмуу
103.168.34.92
iim luivarching shn setgeltei bagsh gedeg bol unen mudajuud ym !
Хариулах64.119.29.2
Байрыг бол үнэнд гүйцэгдээд, бас ямар нэг аргаар олж авсан сандал суудлаасаа болж л шилжүүллээ. Хэлсэн үг, үйлдэлд нь ёс зүгээр оруулна гэж л найдахаас.
Хариулах202.179.25.120
Сайхан сэтгэлтэй багш таньдаа баярлалаа олон хүний сэтгэлийн үгс таныг хурцалсан байх
Хариулах185.238.219.62
Ха ха ха