АНУ, ОХУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана

Zuv.mn
5 цаг 31 минутын өмнө

АНУ, ОХУ дипломат харилцаагаа хэвийн болгох зорилготой уулзалтуудыг энэ долоо хоногт хийнэ гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.Лавров мэдэгдлээ.

Тэрбээр “Хоёр орны дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг хэвийн болгох асуудлаар Орос, АНУ-ын хооронд шинэ харилцаа холбоо тогтооно. Энэ асуудлаар бүрэн хэмжээний зөвлөлдөх уулзалтууд явагдах бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын Ардчилсан намын засаг захиргаанаас үүсгэсэн зохиомол саад бэрхшээлийг арилгана гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна