Европын 30 орчим улс Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхийг зөвшөөрчээ

Zuv.mn
5 цаг 53 минутын өмнө

Украин улс ОХУ-тай энхийн хэлэлцээр эхлүүлэх нэг гол нөхцлийг аюулгүй байдлын баталгаа гэж үзэж, гаргаж өгөхийг АНУ болон Европын холбооноос шаардсан билээ. Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэрхүү баталгааг нь гаргаж өгөхөөр Европын холбооны 30 орчим улс нэгдсэн болохыг Fox News агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэхдээ эдгээр улс өөрсдөө мөн хэрвээ ОХУ-ын зүгээс аюул заналхийлэх юм бол АНУ сэтгэл санаа нэгтэй байх амлалтыг мөн хүсэж байгаа аж.  

Үүний өмнө Э.Макрон Европын холбооны олон улс, Европын холбооны гишүүн бус олон улс Украинд зэвсэгт хүчнээ илгээхэд бэлэн байгаа гэсэн мэдээллийг мөн хуваалцсан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна