АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг өөрийнх нь баруун гар гэгдээд буй тэрбумтан Илон Маскийн хөлийн хурууг хөхөж байгаагаар дүрсэлсэн хиймэл оюун ухаанаар бүтээсэн видео бичлэг тус улсын Барилга хот байгуулалтын яамны байрны өмнөх том дэлгэцэнд гарчээ. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, бичлэгийг бүтээж цацсан хүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
И.Масктай холбоотой дуулиан шуугиан үүгээр дуусахгүй. ӨАБНУ-аас гаралтай ч ээж Мэй Маскаа даган Канадын давхар иргэншил авсан түүнийг иргэншлээсээ хасах өргөдөлд 200 мянга гаруй хүн гарын үсгээ зураад буй. Үүнд дургүйцсэн тэрбээр “Канад бол жинхэнэ улс биш” гэж Х платформд жиргээн шуугиан тариад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.133
Трампын нэр хүндийг унагах гэсэн захиалгат видео.
Хариулах209.121.228.66
Канад бол цагаачлалын бодлого нь хуулийн дагуу, зарчимтай, эмх цэгцтэй гайхамшигтай сайхан орон шүү.Энд баян байлаа гээд хуулийн дээгүүр гишгэхгүй бүх цагаачид адил тэгш эрхтэй.
Хариулах