Тайландад жуулчдын автобус осолдож, 18 хүн амиа алдлаа

Zuv.mn
6 цаг 31 минутын өмнө

Тайландын Прачин Бури мужид жуулчид тээвэрлэж авсан автобус осолдож, 18 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Автобусанд 49 хүн сууж явснаас 17 нь газар дээрээ амиа алдаж, 21 нь гэмтсэн байна. 21 хүний нэг нь эмнэлэгт очоод нас баржээ.  

Тайланд улс нь замын хөдөлгөөний аюулгүй байдал хамгийн муутайд тооцогддог. Энэ сарын эхээр жуулчид суулгаж явсан автобус шатсан бол дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Вьетнамын шигшээ багийн дугуйг ачиж явсан том оврын машин шатаж байв.

ДЭМБ-ын баримтад дурдсанаар зам тээврийн ослын улмаас жил бүр 20,000 орчим хүн нас бардаг байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна