Х.Нямбаатар: Монголчууд залхуу, явган явах дургүй учраас зам дээрээ түгжирч байна

Zuv.mn
11 цаг 35 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголчууд явган явах дургүй, залхуу учраас түгжрэл үүсч байна хэмээн нийслэлчүүдийг шүүмжлэв.

Тэрбээр "Сар шинийн өдрүүдэд хот хөдөөгүй түгжрэв. Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно. Хэдхэн алхаад хүрэх саахалт айлын зайд хүртэл мориор явна гэхчлэн одоогоос 100, 150 жилийн тэртээ Монголын нутгаар дайрч өнгөрсөн, зорин ирж судалгаа хийсэн хэд хэдэн гаднын судлаачид тэмдэглэж үлдээсэн байдаг. Явган явах "маш" дургүй гэсэн байгаа шүү бүр.

80 мянган машин зорчино оо гэж анх төлөвлөгдсөн хотод 800 мянган машин бөгс эргэх зайгүй түгжирч байна. 

Факт хэлэхээр ойлгодоггүй, эсвэл ойлгохыг хүсдэггүй дөргүй бух шиг авирлана. Яг үнэндээ өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан цөөн хэдэн хүн энэ хотод жилдээ 100-130 мянган машин импортоор зөөсөөр өнөөдрийн энэ байдлыг бий болгосон.

Дэндүү амин хувиа хичээсэн эх оронч бус үйлдэл. Энэ байдлаасаа яаж ангижрах вэ гэж хамтдаа арга шийдэл хайж хамтдаа зүтгэхийн оронд, хөмөрсөн тогоонд нь гэрэл оруулж арга шийдэл гарц гаргалгаа гаргасан нэгнээ барьж цовдлох нь холгүй нийтээр буллидна.

Улаанбаатар-Дархан хооронд галт тэрэг явж л байна. Энэ боломжоо ашиглаж байгаа нь хэд билээ, Улаанбаатар хотод өнөөдөр 1200 автобус үйлчилгээнд явж байна. Гэтэл зам дээр явж байгаа машин дотор ихэвчлэн ганц хүн л явж байгаа харагдана.

Хэчнээн зам дэд бүтэц, метро трамбай, хурдны зам барьж байгуулаад, хэчнээн нийтийн тээвэр хөгжүүлээд, сэтгэлгээгээ өөрчлөхгүй бол түгжрэл арилахгүй. 30 жил хуримтлагдсан асуудал илбийн юм шиг нэг өдрийн дотор алга болно гэж байхгүй. Нийтээрээ асуудлаа ойлгож бүсээ чангалж юм үзэж байж энэ том асуудлаас ангижирна. Хийж бүтээж байгаа нэгнээ дэмжиж байж асуудлаасаа сална.

Дээр өгүүлсэн "явган явах маш дургүй" сэтгэлгээг өөрчилж чадахгүй байж магадгүй, тэгвэл ядаж хийж бүтээж байгаа нэгнээ тамын тогооны үлгэр шиг доош нь татаж унагаадаг биш дэмждэг сэтгэлгээтэй болж болмоор санагдах юм" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 121.6.155.161
    7 цагийн өмнө

    Үнүэн шүү.явган яв.Машины татварыг дахиж 10 дахин нэмж, машины тоон цөөрүүлж, нийтийн тээвэрээ олонг явуулна.Машины торгууль татвар маш бага бна..Прусс 1сая,ланд кхуйзэр 3 сөя болго

    Хариулах
  • 66.181.188.12
    9 цагийн өмнө

    Гашуун хүчтэй шийдвэр гаргаач.худлаа таалагдах гэж сонгуульд ялагдахгүй байх гэж өөхч биш булчирхайч биш шийдвэр гаргаад түгжрэл арилахгүй.японд асар их валют урсаж байна.одоо буруу жолоодлогын механизмтай хуучин авто машиныг 2028 оноос бүр мөсөн хориглооч.монголчууд минь амдрах гэж ядаж байна гэдэг тэнэг ярианаасаа салах хэрэгтэй.хориглосон байхад дотоодод авто машины үнэ өсөхгүй.хэн ч тэнэг биш бол хуучин машиныг өндөр үнээр авахгүй.тэгээд ашиглалтаас хасагдана. Ингэж байж түгжрэл буурана.нямбаатараа айж зоригтой шийдвэргүй битгий байгаач

    Хариулах
  • 202.126.89.32
    9 цагийн өмнө

    Эхлээд нийтийн тээврээ хөгжүүлээд, явган явах замаа тавиад шийдэл санал болгоод шүүмжлэх хэрэгтэй. Яг үнэндээ дугуйн зам гээд явган хүнмй замаа хуваачихсан. 2 хүүхэд хөтлөөд явахад багтахгүй замтай. дугуй, скүүтэр, сурронтай явган хүний замаар явах одоо хамгийн аюултай болсон

    Хариулах
    • 202.126.91.229
      8 цагийн өмнө

      Тиим шүү

  • 157.15.7.113
    9 цагийн өмнө

    Үнэн шүү. Явган явах эрүүл мэндэд сайн, бас эдийн засагт хэмнэлттэй

    Хариулах