БНСУ-д байлдааны онгоц орон сууцны хороололд бөмбөг хаяжээ

Zuv.mn
7 цаг 40 минутын өмнө

БНСУ-д сургуулилт хийж байсан байлдааны онгоц орон сууцны хороололд санамсаргүй байдлаар найман бөмбөг хаясан хэрэг гарчээ.

Хэрэг өнөөдөр орон нутгийн цагаар 10.04 цагийн үед БНАСАУ-ын хилийн ойролцоо орших Пхочон хотод болсон байна. БНСУ-ын агаарын цэргийн хүчний KF-16 онгоц уг бөмбөгийг хаясан бөгөөд санамсаргүй осол байсан гэж тайлбарлаж байгаа аж.

Агаарын цэргийн хүчний удирдлага мөн болсон явдалд уучлалт гуйж, хохирогчдод нөхөн олговор олгоно гэж мэдэгджээ.

Хэргийн улмаас 15 хүн шархтсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна