Израиль улс Газын зурвасыг эрчим хүчний сүлжээнээс салгалаа

Х.Батсайхан
9 цаг 45 минутын өмнө

Изралийн Эрчим хүчний сайд Газын зурвасын эрчим хүчийг яаралтай таслах шийдвэр гаргажээ. РИА Новости агентлаг энэ атлаар мэдээллээ. Тус улс үүний өмнө Газын зурвас руу орох хүмүүнлэгийн тусламжийг зогсоох шийдвэрийг мөн гаргаад байсан юм.  

Израилийн талаас гаргаж буй энэ үйлдэл нь ХАМАС бүлэглэлийг шахаанд оруулах эрмэлзлийнх нь илрэл бөгөөд үүнийнээ дүнд энхийн хэлэлцээрт даваа байдал олж авна гэж найдаж байгаа юм. Израиль улс энхийн хэлэлцээрийг шинээр боловсруулан ХАМАС бүлэглэлд танилцуулсанд цаадуул нь зөвшөөрөхгүй байгаа юм. Шинэ төлөвлөгөөнд хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн эхний өдөр л ХАМАС бүлэглэл барьцаанд авсан израильчуудын талыг нь шууд шилжүүлж өгөх зэрэг заалт тусжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна