ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт Курск мужид сөрөг дайралт эхлүүлж, 29 хот тосгоныг, тэр дунд Суджа хотыг чөлөөлжээ.
Чөлөөлөгдсөн хот тосгодоос, тэр дундаа Черкасское поречное, Косица зэрэг тосгодоос Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн улсуудад үйлдвэрлэсэн зэвсгүүд олдож байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Түүнд бичиж байгаагаар бол зэвсгүүдийг Украины арми ухрахдаа байлдааны талбар дээр хаяж явсан байсан бололтой.
“Тэдэнд /Украины армийг хэлж байна/ өөрийн гэх юм алга. Автомат буу, мина шидэгч нь Чех, Шведийнх. Сингапурт үйлдвэрлэсэн мина шидэгч ч байна” гэж чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлж буй Дорно /Восток/ мото буудлагын батальоны дарга хэлснийг ТАСС агентлаг мэдээлэлдээ дурджээ.
Мэдээллийн агуулгыг харахад . “Ер нь УАЦЭ л дэмжихгүй бол Украины арми өөрөө өөрийгөө зэвсэглэж чадахгүй юм байна” гэсэн ойлголт төрүүлэхээр байгаа юм.
Эдүгээ Курск дэх Украины зэвсэгт хүчин зарим газар бүрэн бүслэлтэд орж хүнд байдалд орсон ч Гадаад харилцааны сайд А.Сибига ажиллагаагаа зогсоохгүй, ОХУ-тай хэлэлцээр хийхэд давуу тал болгож ашиглана гэх байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Гэтэл түүний хэлсэн энэ санааг Д.Трамптай уулзахаасаа ч өмнө хэлж байсан Ерөнхийлөгч В.Зелинський хоёр хоногийн өмнө Украины арми Курск дэхь цэргийн ажиллагаагаа зогсооно гэж мэдэгдэж байв.
Энэ нь Украины эрх баригчид Курскийн асуудлаар санал зөрөлдөөнтэй, арми нь энэ хооронд хүнд байдалд орж байгаа мэт дүр төрхийг харуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна