Жүжигчин И Ши Ён найман жилийн гэрлэлтдээ цэг тавихаар болжээ. Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр YTN-ий мэдээлснээр жүжигчин И Ши Ён болон түүний нөхөр Чу Сын Хён нар гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаад байгаа тухай мэдээлсэн байна.
Хосууд энэ оны эхээр Сөүлийн гэр бүлийн шүүхэд шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлж өгчээ. Тэд гэрлэлтээ харилцан тохиролцсоны үндсэн дээр ийнхүү цуцлуулж буй юм. И Ши Ён 2017 онд жүжигчний карьерынхаа оргил үед өөрөөсөө есөн насаар ах Чу Сын Хён хэмээх эртэй гэрлэсэн. Чу Сын Хёны бизнес тун ч амжилттай явж байсан бөгөөд тэрээр 20 настайгаасаа эхлэн уг салбарт хөл тавьсан ба тухайн үед түүний хөрөнгийг 7 тэрбум вон орчим хэмээн тооцоолж байжээ. Хосууд хуримаа хийснээс жилийн дараа хүүтэй болсон байна.
Гэрлэснээсээ хойш И Ши Ён "I Live Alone", "Point of Omniscient Interfere" зэрэг алдартай шоунуудад оролцож аз жаргалтай гэрлэлтийнхээ тухай хуваалцдаг байсан нь олны анхаарлыг ихээр татдаг байжээ.
Жүжигчин И Ши Ёны хувьд 2008 онд дебютээ хийж "Boys Over Flowers" болон "We Got Married" зэрэг кинонуудаараа олонд танигдсан. Сүүлийн үед илүүтэй адал явдалт, уран зөгнөлт кинонд тоглох болсон жүжигчин бүсгүй боксоор хичээллэж, сонирхогчдын боксын тэмцээнд хүртэл түрүүлж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.26
Ах хүнтэй суух гэцүү байгаа биз жирэн год хийгээд л чи тэгээд цаашид карьераа амжилттай хөгжүүлж хөгжиж дэвший гэж байгаа юм бол надтай шалавхан гэрлээрэй.Би бол монголдоо нэр цуугаа мандуулсан алдарт жүжигчин продюсер найруулагч жүжигчин гар шүү шийдвэрээ хурдан гаргаарай хоёулаа монгол солонгосыг доргиосон хурим хийж энэ хоёр улсын хөгжил цэцэглэлтийн гүүр ариун нандин хайрын шувуухайнууд болцгооёо зөвшөөрчих.
Хариулах