АНУ Жон, Роберт Кеннеди, Мартин Лютер Кингийн хэргийн баримтуудыг нууцаас гаргалаа

Х.Батсайхан
7 цаг 51 минутын өмнө

АНУ Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди, түүний ах Роберт Кеннеди, арсны үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг нарын амиа алдсан хэргийн баримтуудыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд нээлттэй болгожээ. Дээрх хэргүүдийг өмнө нь маш нууцын зэрэглэлд оруулсан байсан бөгөөд Ерөнхийлөгч Д.Трампын санаачилгаар ийнхүү энэ сарын 17-ноос олон нийтэд нээлттэй болсон байна.

Д.Трамп энэ шийдвэрийг 2017 онд буюу анх сонгогдохдоо гаргах гэж байсан ч дээрх материалууд нь АНУ-ын гадаад ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлагатай гэдэг үндэслэлээр хойшлоод байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ли Харви Освальд гэгч буудаж хөнөөсөн гэдэг ч баривчилснаасаа хоёр хоногийн дараа л хөнөөсөн нь эргэлзээ төрүүлдэг. Энэ хүн нь 1959-1960 онд Зөвлөлт Беларусийн Минск хотод амьдарч, үйлдвэрт токарьчнаар ажиллан орохс бүсгүйтэй ханилж байсан бөгөөд хамтдаа АНУ-д ирсэн гэж яригддаг. Мөн Ж.Кеннедигийн үхэл хэнд ашигтай байсан талаар олон таамаг байдаг юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.3.199.252
    5 цагийн өмнө

    Ямар хүнээр бичүүлээд байдаг юм бол. Монгол хэлний дүрэм гэж алга да.

    Хариулах
  • 103.212.116.177
    6 цагийн өмнө

    Арсны үзэл, Орохс бүсгүй гэж юу байна?

    Хариулах
  • 103.212.116.177
    6 цагийн өмнө

    Баахан үсгийн алдаа!!!

    Хариулах