БНСУ-ын түймэрт амиа алдагсдын тоо 26-д хүрчээ

Х.Батсайхан
2025/03/27

БНСУ-д асаж буй ой хээрийн түймэрт өртөн амиа алдагсдын тоо 26 болж нэмэгджээ. Өмнө нь энэ тоог 18 гэж мэдээлж байв. Мөн хүнд шархтай найм, хөнгөн түлэгдсэн 22 хүн байгаа гэж албан ёсны эх сурвалж мэдээлжээ.

Түймрийн улмаас нүзүлгэн шилжүүлсэн иргэдийн зарим нь гэртээ харьцгаасан бол 9300 орчим иргэн аюулгүй газар байсаар байгаа аж.

Хохирлын тухайд, Улаанбаатарын цагаар өнөөдрийн 11.00 цагийн байдлаар 325 объект, орон сууцны зориулалттай 117 байшин шатжээ. Шатаж устсан объектын дотор манай эриний VII зуунд хамаарах Кунсын сүмийн цогцолбор орсон байна. Сайн мэдээ гэвэл, сүмийг галд орохоос нь өмнө дотор нь агуулагдаж байсан эд өлгийн зүйлийг ойролцоох музей рүү нүүлгэн шилжүүлж амжжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.207
    2025/03/27

    Хангу нарт хандаж тэнгэр заяат монгол хүмүүний үгийг хүргэмой би бол дээд тэнгэр аугаа их уул усны хүчит савдаг байна.Чусон нэртэй улс байхаасаа эхлэн таанууд бидний үйлчлэгч нар байсан эрчүүд чинь тариа тарьж морь маллан эмчүүд нь бавуулан хэвтдэг байсныг сануулья.Яах ёстой вэ? гэж үү? хөх тэнгэрээс гаралтай чонын удамт монголчуудыг визгүй болгож хилээрээ оруулахдаа газарт хамраа хүргэн мэхийн ёслогтун ингэж чадваас наад түймэр чинь унтарнаа монголчуудыг элдвээр шоглоод байвал наад түймэр чинь жинхэнэ аюул учруулна.Миний явуулсан галын бурхан ажлаа хийж яваа юм шүү ээ хөх тэнгэр хангу нар үүнийг даруй хийцгээ монголчуудыг дур зоргоор нь тавьчихаа та нарт энэ л чухал .

    Хариулах