АНУ-ын ҮЕР: Амиа алдагсдын тоо нэмэгдэж байна

Х.Батсайхан
2025/04/07

АНУ-ын өмнөд болон баруун төвийн мужуудад болж буй үеийн гамшгийн улмаас амь насаа алдагсдын тоо нэмэгдсээр 18-нд хүрчээ. Амиа алдагсдын ихэнх нь Теннеси мужийн иргэд байна. Цаг уурчид хуурай ширүүн цаг агаарын араас аадар бороо дагуулсан ширүүн шуурга залгах тул гамшгийн нөхцөл байдал улам муудна гэсэн мэдээллийг өгч байгаа юм.

Гамшгийн эрсдэл хамгийн өндөр нь Арканзас, Миссури, Теннесси, Кентукки, Миссисипи муж гэж гарчээ. Эдгээр мужуудад бороо гурав дахь хоногтоо тасралтгүй орж, орон нутгийн голуудын түвшин ердийнхөөс 1.5 метр хүртэл нэмэгдсэн байна.

NBC телевизийн мэдээлснээр, 126 мянган барилга, орон сууц эрчим хүчний хангамжгүй болж, 6000 гаруй нислэг цуцлагджээ. Эрсдэл өндөртэй газруудаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байгаа ч гамшгийн хамрах хүрээ хэтэрхий өргөн байгаа тул гамшгийн өндөр эрсдэлтэй бүсэд 40 сая хүн байсаар байгаа гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байгаа аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна