Ирэх ням гарагт нил яагаан өнгийн тэргэл сар гарна

Х.Батсайхан
2025/04/10

Дөрөвдүгээр сарын тэргэл сар буюу “Ягаан тэргэл сар” /Pink moon/ энэ сарын 13-ны ням гарагт гарах гэж байна. Энэ үед сар Охины ордын хамгийн тод од Спикатай нэг чиглэлд байршсанаар өнгө нь ер бусын харагдах гэнэ.  

Хаврын анхны тэргэл сар гэдгээр нь энэ үзэгдэлд ач холбогдол өгдөг хүмүүс байдаг бөгөөд тэд тэсэн ядан хүлээж байгаа аж.

Энэхүү үзэгдэл хаанаас хамгийн тод ажиглагдах, өөрийн тань байгаа байршлаас хэрхэн харагдах зэрэг мэдээллийг Sky Tonight Аппликейшнийг утсандаа татан суулгаад мэдэх боломжтой ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна