АНУ, БНХАУ-ын “Худалдааны дайн”-аас болж хоёр тал аль хэдийнэ хохирол амсаад эхэлжээ. “Дайн” эхлүүлснээрээ АНУ 200, БНХАУ 400 тэрбум ам.долларын зах зээлээ алдаж байгаа. Тиймээс үйлдвэрүүд нь бараагаа агуулахад хурааж, хүчин чадлынхаа ашиглалтыг багасгах талаар бодоцгоож байна. Энэ цаанаа ажилгүйчүүдийг нэмнэ гэсэн үг тул сэтгэл санаа нь тогтворгүй байцгаана. ВВС агентлагийн сурвалжлагч Лаура Байкер Гуанжоуд очиж нөхцөл байдлыг сурвалжилсныг товчлон хүргэж байна.
"Шумуулаас хамгаалах тор үйлдвэрлэдэг компанийн эзэн Лионель Сю “Д.Трамп бол галзуу хүн” хэмээн ундууцаж байна. Түүний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн Д.Трамп татвар тогтоохоос өмнө АНУ-ын Walmart сүлжээ дэлгүүрүүдэд хамгийн өндөр борлуулалттай байж. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 хувийг АНУ руу ачуулдаг байжээ. Харин одоо тэдгээр бүтээгэдэхүүн нь агуулахад хураалгаастай байгаа аж. “Худалдааны дайн” зогсохгүй бол үйлдвэрлэлээ багасгахаас өөр аргагүй болно. Хэцүү байна” гэж тэрбээр нэмж хэлэв".
ВВС агентлагийн сурвалжлагч Гуанжоугийн худалдааны төвөөр явж, үйлдвэрлэгчидтэй уулзахад бүгдийнх нь нөхцөл байдал бага зэрэг ялгаатай боловч ерөнхийдөө ижил байжээ.
Тэдний ганц найдах юм нь Д.Трамп хэлснээсээ буцаж, 1-2 сарын дараа байдал сайжрах байх гэсэн хүлээлт. Нэг, хоёр жил биш, 1-2 сар гэж байгаа нь ч тэдний байдал ямар хэцүү байгааг харуулж байгаа аж.
Харамсалтай нь, АНУ БНХАУ-аас үйлдвэрүүдээ эргүүлэн татаж, АНУ-д бүхнийг үйлдвэрлэдэг болох зорилгоо зарлан тунхагласаар байгаа бөгөөд энэ нь АНУ хохирлоо аажим аажмаар багасгах, БНХАУ-д харин ажилгүйдэл өсөх сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
Юу гэнээ чи миний ах Трампыг галзуу солиотойгоор нь дуудаг хэн бэ? чи чи муу хөөш миний ахын насан дээр чи Трамп агаа шиг хүүхэн бавж чадах юм уу?
Хариулах