БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний Зүүн өмнөд Ази дахь худалдааны гол түнш улсууддаа хийх айлчлалууд үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Вьетнамаас Майлазид газардсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Айлчлалын зорилго нь айлчилсан улс тус бүртэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэх гэдэг нь тодорхой ч АНУ-тай “Худалдааны дайн” өрнүүлж, шинэ зах зээл олох зайлшгүй шаардлагатай тулгарсан үед болж байгаа гэдгээрээ түүний энэ удаагийн цуврал айлчлалууд олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ-д нийлүүлдэг байсан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх өөр улс орнуудыг хайх, хэмжээг нь нэмэгдүүлэх нь түүний гол зорилго бөгөөд энэ зорилгодоо хүрэхийн тулд улсуудтай өмнө нь байсан “хана”-ыг нураахтай зүйрлэхүйц олон талт хамтын ажиллагаа санал болгож яваа гэж байгаа юм.
Малайзын Тоон технологийн сайд Фахми Фазил Ши Жиньпиний айлчлалын талаар хийсэн мэдэгдэлдээ “Бид их олон асуудлыг хөндөж ярилцана” гэсэн нь ч асуудал зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байгаа юм.
Ши Жиньпин Малайзын дараа Камбожид айлчилна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна