Филиппиний Минданао арлын Майтум хотоос баруун өмнө зүгт 43 км-т өнөө өглөө орон нутгийн цагаар 05.42 цагт /Улаанбаатарын цагтай ижил/ газар хүчтэй хөдөлжээ. Хүч нь 5.6 магнитуд, гүн нь 31 километрт байсан гэж Европ-Газар дундын тэнгисийн газар судлалын төвөөс мэдээлэв. Гамшгийн төвөөс хамгийн ойр орших өөр суурин газар нь зүүн хойд зүгт 107 км орших 195,000 хүнтэй Корондал хот байсан бөгөөд гамшгийн улмаас хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
Филиппинд газар хөдөлснөөс яг хоёр цагийн дараа Афганистаны уулархаг Гиндикуш мужийн Баглан хотоос зүүн зүгт 167 км-т мөн ойролцоо хүчтэй газар хөдлөлт болжээ.
Эх сурвалж: https://www.thedailystar.net/n...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна