Финландад цагдаа нар ажил хаяжээ

Х.Батсайхан
2025/04/17

Финляндын цагдаагийн албан хаагчид 1976 оноос хойш анх удаа ажил хаяжээ. Ажил хаялт 15-нд эхэлж, өнөөдөр дуусгавар болж байна. Ажил хаясан хоёр хоногийн хугацаанд хууль сахиулагчид гэмт хэргийн дуудлага, орогнол хүссэн өргөдөл хүлээн аваагүй аж.

Уусимаа мужийн Хямеенлинн, Вантаа зэрэг хотын цагдаа ажил хаясан бөгөөд шоронгийн хуягууд ч нэгджээ. Шалтгаан нь 80,000 орчим цагдаагийн алба хаагчдад хамаарах цалин хөлсний асуудал юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна