Израилийн арми Палестины 15 эмчийг алдаа гаргаж хөнөөснөө хүлээн зөвшөөрлөө

Х.Батсайхан
9 цаг 35 минутын өмнө

Израилийн цэргүүд Палестины 15 эмчийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн сарын 23-нд Газын зурваст гарсан билээ. Тодруулбал, 23-ны өглөө үүр цайхын өмнөхөн Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын Тел аль-Султан дүүрэгт цэргийн ажиллагаа явуулж байсан цэргүүд буудсаны улмаас Улаан хавирган сар нийгэмлэгийн найман ажилтан, иргэний хамгаалалтын зургаан ажилтан, НҮБ-ын нэг ажилтан амь үрэгдсэн байдаг.

Тэгвэл энэ хэрэгт өөрсдөө буруутай гэдгээ Израилийн арми өчигдөр хүлээн зөвшөөрчээ.

Тэд эхлээд эмч нарын сууж явсан түргэн тусламжийн машин дуут дохиогоо ажилууллаагүй байсан хэмээн өөрсдийгөө өмөөрсөн ч алагдсан эмч нарын нэгний гар утсанд бичигдсэн дүрс хэрэг гарах үед түргэний машины дуут дохио ажиллаж байсан гэдгийг нотолсон юм. Тиймээс Израилийн тал алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, уг ажиллагааг удирдсан батальон командлагчийнхаа орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэсэн байна. Энэхүү орлогч нөхөр түргэн тусламжийн машинуудыг “ХАМАС бүлэглэлийн дайчдынх” гэж үнэлэн устгах тушаал өгсөн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.161
    7 цагийн өмнө

    албаар шдээ муу бүдүғлэг жүүдүүд

    Хариулах