Католик шашинтнуудын тэргүүн, Ромын Пап лам Франциск өчигдөр 88 насандаа таалал төгссөн билээ. Үүнтэй холбоотойгоор Католик шашны удирдагчид шинэ Папыг сонгохоор цугларч байна.
1.4 тэрбум хүнийг нэгтгэсэн хүчирхэг шашны оюун санааны удирдагчийг сонгох нь оны онцлох үйл явдалд баттай ордог том үйл явдал бөгөөд өөр, өөр тивийн хүчирхэг нэр дэвшигчид оролцдогоороо алдартай. Гэхдээ энэ жилийн тухайд, хүчирхэг байдлаараа "Ялах магадлалтай" гэж тооцогдож байгаа цөөн хүний дотор ази тивийн төлөөлөл, мөн хар арьстай хүн байгаа нь сонгуулийг улам илүү онцгой болгож байна.
Ази тивийн төлөөлөл нь Филиппиний 67 настай Кардинал Луис Антонио Тагл бол хар арьстны төлөөлөл нь Гана гаралтай 76 настай Кардинал Питер Турксон юм. Түүнийг анхны хар арьст пап болох боломжтой нэр дэвшигч гэж үздэг аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.132
Азийг пап болгоо юм болгон энэ өмхий харууд сонгогдох ёстой юмуу?
Хариулах