Франц, Британи улсууд Украиныг газар нутгаа ОХУ-д алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр тохирчээ. Гэхдээ яг дээрх шиг биш, харин “Украин улс зарим газар нутгаа хяналтаасаа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд аюулгүй байдал болон эдийн засгийн тал дээр тусламж үзүүлэх хувилбарыг авч үзэж болох юм” гэдэг байдлаар ярилцсан гэж “The Wall Street Journal” бичсэн байна.
Гэсэн хэдий ч Парис, Лондон хоёр Солонгосын дайныг дуусгасан гал зогсоох гэрээтэй адил зөвхөн де-факто эзэмшиж буй нутаг дэвсгэртээ ОХУ-ын хяналтыг хүлээн зөвшөөрсөн хэлэлцээр хийхийг илүүд үзнэ гэж сонин тэмдэглэжээ.
Британийн ГХЯ-ны нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр “Лондон мөргөлдөөнийг зогсоох хүсэл эрмэлзэлтэй бөгөөд энэ тал дээр гаргаж буй хүчин чармайлтуудаа дэмжүүлэхээр холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байна" гэжээ.
Үүнээс өмнө “The Financial Times” мөн ОХУ бүхэлд нь гал зогсоох саналыг Вашингтонд тавьсан байж магадгүй гэж бибиж байжээ.
Өнөөдөр Лондонд Герман, Франц, Английн Гадаад харилцааны сайд, АНУ-ын Төрийн нарийн нарийн бичгийн дарга нар уулзах байсан ч хойшлуулж, оронд нь ажлын албаныхан нь уулзахаар болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна