АНУ, Украин Байгалийн баялгийг хамтран ашиглах гэрээг байгууллаа

Х.Батсайхан
9 цаг 50 минутын өмнө

АНУ, Украйн хоёр Газрын хэвлийн баялгийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурж, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ. АНУ-ын Сангийн яам энэ талаар мэдээллээ.

Блүүмберг агентлагийн мэдээлснээр, гэрээнд гарын үсэг зурснаар АНУ-ын Сангийн яам, хөрөнгө оруулалтын сангууд хөнгөн цагаан, бал чулуу, газрын тос, байгалийн хий зэрэг Украины байгалийн баялгийг ашиглах хөрөнгө оруулалтын төслүүдэд орж ажиллах боломж нээгдэж буй аж.

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент энэ талаар “Ерөнхийлөгч Д.Трамп энх тайвны төлөө уйгагүй хүчин чармайлт гаргасны ачаар өнөөдөр АНУ, Украины хооронд АНУ-Украины сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай эдийн засгийн түншлэлийн түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байгааг дуулгахад таатай байна” гэж мэдэгджээ.

“Блүүмберг”-ийн мэдээлснээр, гэрээний дагуу АНУ-ын Сангийн яам болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Санхүүгийн Корпораци Украины Засгийн газартай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Киевтэй хийсэн газрын хэвлийн гэрээний талаар хийсэн мэдэгдэлдээ “Америкийн уул уурхайн салбар Украины нутаг дэвсгэрт байгаа нь тус улсын аюулгүй байдлыг хангана” гэж онцолжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна