АНУ “Ялалтын баяр” тэмдэглэнэ

Х.Батсайхан
7 цаг 50 минутын өмнө

Дэлхийн II дайны ялагч талууд буюу ОХУ тэргүүтэй улс орнууд тавдугаар сарын 9-ний өдрийг Аугаа их эх орны дайны ялалт баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл Холбоотны талд тулалдаж ялалтад хүрэхэд үүрэг гүйцэтгэсэн АНУ энэ баярыг тэмдэглэхээр болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр твиттер хуудастаа “Бид Дэлхийн II дайныг дуусгахад өөр ямар ч улс хийгээгүй их зүйлс хийсэн. Бид бол ялагч. Дэлхийн хоёр ч дайнд бид ялсан” хэмээн мэдэгдсэн байна.

Улмаар тэрбээр жил бүрийн тавдугаар сарын 8-ныг Ялалтын баяр болгон тэмдэглэнэ гэдгээ илэрхийлсэн байна. “Бид ялсан мөртлөө өнөөдрийг хүртэл баяраа тэмдэглэж байсангүй. Яагаад гэвэл үүнийг мэддэг удирдагч байсангүй. Одоо харин тэмдэглэж эхэлнэ ээ” гэж тэрбээр бичжээ.

Хитлерийн Герман 1945 оны тавдугаар сарын 7-нд Реймс хотноо бууж өгөх протоколд урьдчилсан байдлаар гарын үсэг зурж, маргааш нь буюу тавдугаар сарын 8-нд Берлин хотноо Германы дээд командлал, Улаан Армийн болон Холбоотны хүчний дээд командлалын өмнө 24 цагийн дотор бууж өгөх сүүлчийн баримтад гарын үсэг зурсан байдаг. Гэвч гэрээ хэрэгжих эсэхийг нэг хоног тандан хүлээсний эзэцст Германы цэргүүд зэвсгээ хураалгаж эхэлсний дараа буюу тавдугаар сарын 9-нд Йосиф Сталин албан ёсны мэдэгдэл хийж, ард түмэндээ хандсан байдаг. Тиймээс тавдугаар сарын 9-нийг Ялалтын баяр болгон тэмдэглэж заншжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.113
    4 цагийн өмнө

    Европ сэрж байна.

    Хариулах
  • 202.9.46.230
    6 цагийн өмнө

    ТЭД ТЭРТЭЭ АГУУ ШҮҮ ДЭЭ.

    Хариулах
  • 202.9.46.113
    6 цагийн өмнө

    Америкийг дахин агуу болгоё. Европыг дахин агуу болгоё.

    Хариулах
    • 202.9.46.113
      4 цагийн өмнө

      202.55.188.36 Чи нүхэн жорлогийнхоо баасаа цэвэрлэ. Би пилтан жорлонгоо цэвэрлэе.

    • 202.55.188.36
      5 цагийн өмнө

      Модон 00засах хэрэгтэй амжилт