Л.Туруунаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
2025/05/15

Казахстаны Астана хотод болж буй пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртлээ. Өчигдөр болсон J1 эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Туруунаа хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хошой медальтан болов. Тэрээр гурван жилийн өмнө Азарбайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. 

Л.Туруунаагаас гадна J1 ангиллын эрэгтэйчүүдийн +95 кг-д Л.Эрдэнэбилэг хүрэл медалийн төлөө барилдаад ялагджээ.

Пара жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас “Рио 2016” паралимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлага дор гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцож байна. Багийн ахлах дасгалжуулагчаар дэлхийн хараагүйчүүдийн наадмын алт, мөнгөн медальт А.Мөнхбат, туслахаар С.Ядамдорж сонгогдон ажиллаж байна. Мөн пара жүдо бөхийн зөвлөхөөр гавьяат тамирчин Г.Жамсран томилогджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна