ОХУ, УКРАИНЫ ХЭЛЭЛЦЭЭР: Стамбулд юу болж байна вэ

Х.Батсайхан
13 цаг 56 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилсан Украинтай хийх энхийн хэлэлцээр Турк улсад өчигдөр эхлэх байсан ч эхлээгүй, ер нь эхлэхгүй байх магадлал бий болсон талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл одоо ч уг нөхцөл байдал хэвээр, ОХУ-ын төлөөлөгчид хүлээлтийн байдалтай цаг хугацааг өнгөрүүлж байгаа юм байна.

Украины Ерөнхийлөгч В.Зелинський өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Москва даваа гарагаас гал зогсоовол би пүрэв гарагт Станбулд өөрөө түрүүлж очоод В.Путиныг хүлээж байх болно” гэж бичсэн. Гэвч ОХУ галаа зогсоогоогүй, Донецкт шишүүн тулаан үргэлжилж буй. В.Зелинський ч Анкарад очсон ч Станбулд очоогүй юм.

Яг одоо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Станбулд очсон байгаа ч уулзалт эхэлсэн ч олигтой үр дүн гарна гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн ярилцлага өгсөн байна. “Яг одоо бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар уулзаж байж л дорвитой үр дүн гарах байдалд орчихлоо” гэж тэрбээр хэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна