Австрали гаралтай, АНУ-ын жүжигчин Николь Кидман саяхан зураглаачдын дуранд өртөхдөө ер бусын эцэж турсан байсан нь олон нийтийн анхаарлыг татжээ.
57 настай жүжигчин бүсгүй өөрөө гол дүрийг нь бүтээсэн “Есөн огт танихгүй хүн” цувралын нээлтэд оролцсон бөгөөд биеийнхээ зарим хэсгийг ил гаргасан хослолоор гангарсан юм байна. Түүний бие урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр турсан нь илт байсан тул бичлэгийг үзсэн хүмүүс Анорексия хамшинж туссан байж магадгүй гэх таамгийг анх гаргажээ. Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг түүний үзэгчид өмнө нь хэдий нас ахисан ч хүндлэл магтаалын үгээр булдаг байсан. Харин энэ удаа “Ямар туранхай юм бэ. “Аймшигтай харагдаж байна”, “Анорекия”, “Хэн нэг нь түүнийг хооллооч” гэх мэт үгсийг их бичжээ.
Анорексия нь сайн дураараа хоолоо сойж, улмаар жингийн алдагдал, уургийн дутагдлаас болж амиа алддаг өвчин юм.
Гэхдээ энэ бол үзэгчдийн дүгнэлт болохоос, жүжигчин уг өвчнийг туссан гэсэн үг биш билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна