Япон Улс 1991 оноос хойш дэлхийн хамгийн том зээлдүүлэгч гэж тооцогдож иржээ. Харин 34 жилийн дараа буюу өчигдрөөс энэ байр сууриа ХБНГУ-д алдсан байна.
Японы нийт гадаад хөрөнгө оруулалт 533.05 их наяд иен буюу 3.7 их наяд ам.доллар болсон нь өнгөрсөн жилийнхээс 12.9 хувиар өссөн ч ХБНГУ-ын гадаад дахь нийт актив 569.65 их наяд иен болсон тул ийнхүү тэргүүлэгчийн байр сууриа алджээ. Японы гадаад активийн үнэлгээ ийнхүү өссөнд иенийн ханшийн сулрал нөлөөлсөн бол ХБНГУ хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлээгүй ч ханшийн хөдөлгөөн ашигтай туссанаар ийнхүү их хэмжээний ашиг олсон байна.
Японы гадаад дахь активийн бараг 30 хувь нь буюу 1,659.02 их наяд иен нь АНУ-д хамаарах аж.
Япон улс дотоодын санхүүгийн байгууллагууд болон худалдааны байгууллагуудын АНУ-д оруулсан шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр гадаад цэвэр зээлээ долоо дахь жилдээ нэмэгдүүлж, нийт гадаад актив нь 11.4 хувиар өсч, 1,659.02 их наяд иен болжээ.
ХБНГУ, Японы араас 516.28 их наяд иений гадаад активтай БНХАУ оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна